(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хятад - Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны форум, бизнес уулзалт

2025/04/01 --> 2025/04/01

“Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ногоон хөгжлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг 2025 оны 4 сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт зохион байгуулахаар товлоод байна.

Ерөнхий зохион байгуулагч:

БНХАУ-ын Машин механизм, Цахилгаан тоног төхөөрөмжийн Импорт Экспортын Танхим (CCCME)  https://www.cccme.cn/

Тяньжин хотын Худалдааны товчоо  https://shangwuju.tj.gov.cn/en/

Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Ардын Засгийн газар  https://www.tjbh.gov.cn/

 

Байршил: БНХАУ-ын Тяньжин хот, Бинхай шинэ дүүрэг

Тус чуулга уулзалтын хүрээнд доорх салбарыг хамарсан салбар форум, төсөл танилцуулах арга хэмжээ, бизнес уулзалт зохион байгуулагдана. Үүнд:

  • Ногоон эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт
  • Уул уурхай
  • Зам тээвэр
  • Дэд бүтэц
  • Аж үйлдвэрийн парк

БНХАУ-ын болон ШХАБ-ын гишүүн орнуудын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй дээрх салбар чиглэлийн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх зорилготой та бүхнийг тус форум, бизнес уулзалтад оролцохыг урьж байна.

Товч хөтөлбөр:

4 сарын 9-ний өдөр

УБ-Бээжин-Тяньжин зорчих (УБ-Бээжин нислэг, Бээжин-Тяньжин нэгдсэн автобус)
Хурлын бүртгэл
Угталтын хүлээн авалт

4 сарын 10-ны өдөр

Арга хэмжээний нээлт
Чуулга уулзалт, Салбар форум
Бизнес уулзалт, Төсөл танилцуулах

4 сарын 11-ний өдөр

     Тяньжин хотын томоохон үйлдвэр болон төсөлтэй танилцах туршлага судлах аялал

4 сарын 12-ны өдөр

     Тяньжин-Бээжин-УБ зорчих  (УБ-Бээжин нислэг, Бээжин-Тяньжин нэгдсэн автобус)
 

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн линкээр орж бүрэн гүйцэд бөглөөд илгээнэ үү.

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэл

 Зардлын мэдээлэл 


Бүртгэлийн холбоос: https://forms.gle/WnZGje4Ct8wqs4oj6

Холбогдох утас: 77277070-(4), 90006950