(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЭРДЭНЭТ МАШИН ЦОГЦОЛБОР – 2025” ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2025/02/14 --> 2025/02/15

Монгол Улсын Зам, тээврийн яам нь Монгол Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоолууд, бодлогын баримт бичиг,  Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар,  металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна.

Тус үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

Мөн “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахад шаардлагатай нийт 53,4 га талбайг улсын тусгай хэрэгцээнд аван бэлдээд байна. 

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж  мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр 2025 олон улсын форум” үзэсгэлэнг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт зохион байгуулах тул гишүүд, бизнес эрхлэгчид Та бүхнийг оролцохыг урьж байна.

Байршил:

Форум: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Зэс Танхим

Үзэсгэлэн: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолбор

Хугацаа:

2025 оны 02-р сарын 14

Холбогдох утас:

МҮХАҮТ, Гишүүнчлэлийн газар

Утас: 77277070-2, 99046587

И-мэйл: organic@mongolchamber.mn

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИЙН БҮРТГЭЛ

ФОРУМД ОРОЛЦОГЧИЙН БҮРТГЭЛ