Монгол-Чех-Польшийн Бизнес Форум
2025/03/09 --> 2025/03/15
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас 2025 оны 03 дугаар сарын 2 дахь долоо хоногт Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улсад бизнес аяллыг зохион байгуулах гэж байна. Бизнес аялалын хүрээнд Прага хотод “Монгол – Чехийн бизнес форум”, Варшав хотод “Монгол – Польшийн бизнес форум” тус тус зохион байгуулагдана.
Чех, Польшийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилладаг, шинэ санаа, шинэ түнш эрэлхийлж буй бизнес эрхлэгч Та бүхнийг энэхүү аялал, форумд оролцохыг урьж байна.
Форумын үеэр дээр дурдсан улс орны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлэн төсөл, хөтөлбөртэй бол дараах хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Холбогдох утас: 77277070 (6), 99539173