(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Ухаалаг хот-2025 үзэсгэлэн”-д оролцохыг урьж байна.

2025/03/01 --> 2025/03/10

Энэхүү экспо нь 2014 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулагдсан, Азид томоохонд тооцогддог, өргөн цар хүрээтэй арга хэмжээ бөгөөд хот төлөвлөлт, хотын менежментийн ухаалаг шийдлүүдийг танилцуулдгаараа онцлогтой.

Тус экспо нь доорх үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

-Хотын бүх төрлийн ухаалаг шийдэл
-Эрүүл мэнд, эмнэлгийн салбарын ухаалаг шийдэл
-Барилгын ухаалаг шийдэл
-Боловсролын ухаалаг шийдэл
-Ногоон технологи
-Замын хөдөлгөөний ухаалаг шийдэл

2024 онд тус экспод нийт 600 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд, дэлхийн 46 орны 112 хотоос засгийн газрын төлөөлөгчид ирж, үзэсгэлэнгийн үеэр 73 форум, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна.

Байршил: Тайванийн Тайбэй хот, Нанган үзэсгэлэнгийн төвд

Зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 3 сарын 18-21-ний өдрүүдэд 

Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт:  https://en.smartcity.org.tw/index.php/en-us/

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 2 сарын 6-ны өдрийг хүртэл 
Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу.

Бүртгэлийн хуудас 

Зардлын мэдээлэл

Та тус үзэсгэлэнг үзэх бизнес аялалд бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

 

Холбоо барих:

МҮХАҮТанхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn