Foodex Japan 2025
ЯПОНЫ ХҮНСНИЙ ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
Азидаа хамгийн томд тооцогдох 50 дахь удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн FOODEX Japan 2025 нь Японы Токио хотын Tokyo Big Sight үзэсгэлэнгийн төвд 03 дугаар сарын 11-нээс 14-ний хооронд зохион байгуулагдана. Үзэсгэлэн үзэхээс гадна Японы үндэсний хүнсний үйлдвэрийн туршлагаас суралцах Үйлдвэртэй танилцах аялал багтсан болно.
FOODEX JAPAN 2025 үзэсгэлэн нь өнгөрсөн 50 жилд нийтдээ 80,000 гаруй оролцогчид 4,000,000 гаруй худалдан авагчид хүрч үйлчлэн тэдний сэтгэл ханамжид нийцэн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна.
Япон улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлож бизнесээ өргөжүүлэх сонирхолтой ААН-үүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнд доорхи салбарын хүнсний бүтээгдэхүүн оролцоно:
Талх нарийн боов
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
Чихэр, чихрэн бүтээгдэхүүн
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Өндөг болоод шувууны мах
Хүнсний тос
Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн
Жимс жимсгэнэ, нарийн ногоо
Халуун ногоо болон амтлагчууд
Мах, махан бүтээгдэхүүн
Органик бүтээгдэхүүн
Далайн хоол, далайн хоол амтлагчууд
Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд
Бүх төрлийн шингэн хүнс
Тээврийн үйлчилгээ
Байгальд ээлтэй сав баглаа боодол гэх мэт өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болно.
Холбоо барих:
МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 7727-7070/4/, 99069485
Цахим шуудан: Exhibition@mongolchamber.mn