БНСУ-д зохион байгуулагдах 40 дэх удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ.
БНСУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн томоохон үзэсгэлэн болох 40 дэх удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” /KIMES 2025/-д БНСУ-ын дотоодын болон гадаадын нийт 1200 гаруй үйлдвэрлэгч компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд оролцдог бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:
- Эм, бэлдмэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
- Мэс заслын холбогдох тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Арьс, гоо заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүн
- Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн оношилгооны тоног төхөөрөмж
- Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Нөхөн сэргээх/ физик эмчилгээний тоног төхөөрөмж
- Эмнэлгийн дотоод зохион байгуулалт шийдэл
- Бусад олон төрлийн эмнэлгийн туслах хэрэгсэл, хэрэглээний материал
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,D танхим/
Зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 3 сарын 20-23-ны өдрүүдэд
Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт: https://kimes.kr/eng/
Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй эрүүл мэндийн болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.
Товч хөтөлбөр
- 3/19-ны өдөр Улаанбаатар-Сөүл нислэг
- 3/20-ний өдөр Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
- 3/21-ний өдөр Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
- 3/22-ны өдөр Чөлөөт өдөр
- 3/23-ны өдөр Сөүл-Улаанбаатар нислэг
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 2 сарын 24-ний өдрийг дуустал
/Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.
Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./
Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.
Холбоо барих:
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл