(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Туркийн Бизнес форум

2025/01/06 --> 2024/12/31

2025 оны нэгдүгээр сард Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсад хийгдэх төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд "Монгол-Туркийн Бизнес Форум"-ыг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Монгол, Туркийн хоорондын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү бизнес форумд оролцох, БНТУ-ын зах зээлд бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бодит төслүүд дээр хөрөнгө оруулалт татах, монголын бараа бүтэгдэхүүнээ танилцуулж үзэсгэлэнд оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
 

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 12-р сарын 27-ны өдрийг дуустал

Танилцуулах хөрөнгө оруулалт хайж буй бэлэн төсөл, хөтөлбөр байгаа бол дараах мэйл хаягаар ирүүлнэ үү.

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Холбогдох утас: МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар 77277070 (6), 99209145