"International Green Week" олон улсын үзэсгэлэн
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХҮНС, ХАА-Н ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Ерөнхий зохион байгуулагч: Мессе Берлин
Үзэсгэлэнгийн хугацаа: 2025 оны 1 дүгээр сарын 17-26
Хаана: Герман улс, Берлин хот
1926 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн International Green week үзэсгэлэн нь хүнс, ХАА-н чиглэлийн Германы хамгийн том үзэсгэлэн бөгөөд 89-дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр ХБНГУ-ын Хүнс, ХАА-н Яамнаас “Дэлхийн Хүнс, ХАА-н Форум” (GFFA-Global Forum Food Agriculture)-ыг зохион байгуулдаг бөгөөд Дэлхийн 70 гаруй орны хүнс, ХАА-н сайдууд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар хэлэлцдэг олон улсын томоохон арга хэмжээ юм.
Үзэсгэлэнгийн давуу талууд:
- Олон улсын 61 улсаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын 1400 гаруй оролцогчид бараа бүтээгдэхүүн, техник технологио 118,000 м2 үзэсгэлэнгийн талбайд танилцуулах бөгөөд 300000 гаруй үзэгчид үзэж сонирхоно.
- “Дэлхийн Хүнс, ХАА-н Форум” (GFFA-Global Forum Food Agriculture), “Хөдөөгийн хөгжлийн ирээдүйн форум” (Future Forum for Rural Development)-ын хүрээнд 300 гаруй форум, семинар, хурал зохион байгуулагддаг.
- Агро бизнесийн гарааны компаниуд бизнес санаагаа танилцуулах арга хэмжээ, цэцгийн үзэсгэлэн болон морин спортын үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддаг.
Хүнс, ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, Та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцож салбарын шинэ техник технологитой танилцах, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл авахыг урьж байна.
Хавсралт: Үзэсгэлэнгийн тоо мэдээллүүд, Шенгений визанд бүрдүүлэх материалууд, Зардлын урьдчилсан мэдээлэл
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 12 дүгээр сарын 18-нийг дуустал
Хариуцагч: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99539173
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn