Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт
Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Оюуны өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд энэхүү хуульд заасан чиг үүргийн дагуу оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулагч институци хоорондын уялдааг хангах, хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолойг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэх зорилгоор “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй соёлын салбар, тэр дундаа видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал болон оюуны өмчийн цахим зөрчлийг илрүүлэх системийг боловсронгуй болгох, цахим зөрчлийг хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэх юм.
Хугацаа: 2024-11-12 өдөр 10:00 цагт
Хаана: МҮХАҮТ Их Танхим
Холбоо барих: 77277070 /8/