Монгол - Сингапурын бизнес форум, бизнес хоорондын уулзалт
Монгол - Сингапурын бизнес форум, бизнес хоорондын уулзалт
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Сингапурын бизнесийн холбоотой хамтран Монгол - Сингапурын бизнес форум, бизнес хоорондын уулзалт арга хэмжээг 2024.08.12-оос 13-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын байранд зохион байгуулна. Тус арга хэмжээнд Сингапурын талаас дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компаний төлөөлөл оролцох ба Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэрэгч уулзалтуудыг хийж, цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээрийг хийх юм.
• Эрчим хүч, тогтвортой хөгжил
• Үл хөдлөх хөрөнгө
• Тээвэр логистик
• Бизнесийн үйлчилгээ
• Зөвлөх үйлчилгээ, дизайны менежмент
• Эрүүл мэнд, эмзүй, биотек
• Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ундаа
• Санхүүгийн үйлчилгээ
• Тавилга, интериор засал
• Барилга төлөвлөлт, угсралт
• Даавуу, текстил, бэлэн хувцас
• Хөрсний нөхөн сэргээлт, зөвлөх үйлчилгээ
Тус арга хэмжээнд оролцох сонирхолтой компани, ААН-үүд 8-р сарын 1-ний дотор доорх линкээр орж бүртгүүлнэ үү:
https://docs.google.com/.../1qlGb05PgTlPVcqCn52c.../edit
Тус арга хэмжээтэй холбоотой мэдээллийг МҮХАҮТ-ын ГХХАГ-ын 77277070 /6/ дугаар утсаар холбогдож авах боломжтой.
Жич: Арга хэмжээ англи хэл дээр явагдана.