Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт
2024/06/19 --> 2024/06/19
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНСУ-ын Сигма компанитай хамтран “Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт”-ыг 2024 оны 06 дугаар 19-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын “Их Танхим”-д зохион байгуулна. Тус арга хэмжээнд БНСУ-ын Бусан хотын дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцох юм:
- Хүнс, шингэн хүнс (загас-гурилан бүтээгдэхүүн)
- Кофе, тахианы франчайз
- Гоо сайхан, үнэртэн
- Хүүхдийн хувцас, бараа, чийгшүүлэгч тос
- Гэр ахуйн бараа (олон төрлийн цаасан алчуур, үнэртүүлэгч)
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, чихрийн шижин өвчлөлд зориулсан оймс, гутал зэрэг
Дээрх бизнес уулзалтад оролцож, солонгосын талтай ажил хэрэгч бизнесийн холбоо тогтоох ААН, компаниуд 6 дугаар сарын 5-ны дотор дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Нэмэлт мэдээлэл авах бол МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 77277070 (дотоод холбоос 6) утсаар буюу foreignrelations@mongolchamber.mn цахим шуудангаар холбогдоно уу.