“Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сургалт
МҮХАҮТ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбох, олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтаар ОУХТ-ийн худалдааны арга хэрэгслийг ашиглах заавар, нэвтрэх эрх олгох, Экспортын бэлэн байдлын үнэлгээ, Худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг ашиглах боломжийн талаар экспортлогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна ОУХТ-өөс гаргасан “Өрсөлдөх чадварын гарын авлага” болон “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан экспортын гарын авлага” хоёр номын нээлтийн үйл ажиллагаа болно.
Зохион байгуулах огноо: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт
Зохион байгуулах газар: МҮХАҮТ-ын Их танхимд
Экспортлогчид болон экспорт хийхээр бэлдэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэгчид, судлаачид, хувь хүмүүс Та бүхнийг энэхүү сургалтад оролцохыг урьж байна. Бүх оролцогчдод дээр дурдсан гарын авлага, ном өгөх болно.
Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд сургалтын төлбөр: 50000 төгрөг
Төлбөр төлөх дансны нэр: Хаан банк, Данс: 5112003124, Нэр: МҮХАҮТ, Утга: Сургалт
Оролцогчид өөрсдийн Notebook тэй ирнэ үү.
Холбоо барих:
МҮХАҮТ-ын ХҮГ-ын мэргэжилтэн Л.Ойгонжав,
Утас: 99077127
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn