(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent"

2024/03/07 --> 2024/03/07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" арга хэмжээгээ 2024 оны 3 сарын 7 өдөр МҮХАҮТ Их танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ-ийн дэргэдэх SheTrades Hub Mongolia, Women in Tech Mongolia, JCI Women Club хамтран энэхүү баярын арга хэмжээнд бизнес эрхлэгч, технологийн салбарын эмэгтэйчүүд маань энэ өдөр Хиймэл оюун ухаан, бизнесийн аюулгүй байдал, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвийн дор хуран чуулж дуу хоолойгоо хүргэнэ.

Арга хэмжээний хүрээ тэлсэнтэй холбогдуулан бидний оролцогчдын хүрээ мөн тэлж зөвхөн бизнес эрхлэгч, манлайлагч, мэдээллийн технологийн салбараар зогсохгүй бусад салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл хуран цуглах болно. 

"EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та тасалбараа Ticket.mn веб сайтаас худалдан аваарай.

Тасалбарын талаар мэдээл авахыг хүсвэл 19001800 болон 95610387 дугаарт холбогдоно уу