(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"ANUGA FoodTec" олон улсын хүнсний тоног төхөөрөмж, инновацын үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2024/03/19 --> 2024/01/22

Хугацаа: 2024 оны 3-р сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд
Хаана: ХБНГУ-ын Кёльн хотын үзэсгэлэнгийн танхимд  

Энэхүү үзэсгэлэнд жил бүр дэлхийн 1500 гаруй үйлдвэрлэгчид оролцдог бөгөөд 50000 гаруй үзэгчид ирж үздэг.

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний жагсаалт:

  • Хүнсний үйлдвэрлэл
  • Савлагаа
  • Үйлдвэрийн автоматчилал
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэх зэрэг.

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх хүсэлтэй хүнсний үйлдвэрлэгч болоод гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-н төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Хавсралт: Бүртгэлийн хуудас, Урьдчилсан зардал

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2-р сарын 16-ны өдрийг дуустал
/Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд заасан хугацаанаас өмнө хаагдахыг анхаарна уу/

Цахим шуудан: Exhibition@mongolchamber.mn
Холбогдох утас: 88817569, 7727-7070 /4/