(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монгол Тайванийн Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны бизнес форум-2024” болон Тайпэйн “Ухаалаг хот” үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

2024/03/18 --> 2024/03/22

Хэзээ: 2024 оны 3 сарын 19-22-ны өдөр
Хаана:  Тайвань, Тайпэй хот

МҮХАҮТанхим, Тайванийн Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Холбоо (CIECA) хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Тайванийн 20 дахь удаагийн бизнес уулзалт 3 сарын 19-22-ны өдрүүдэд Тайпэй хотноо зохион байгуулагдана.  

Энэ удаагийн форумыг хүнсний үйлдвэрлэл, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, ухаалаг систем, цахим худалдаа, аялал жуулчлалын  салбарын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Уулзалтын үеэр Тайпэйн “Ухаалаг хот-2024” үзэсгэлэн болох бөгөөд ухаалаг хотын бүтээн байгуулалт, дэвшилтэт технологитой танилцаж, туршлага судлах, хүнсний үйлдвэрлэл, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, ухаалаг систем, цахим худалдаа, аялал жуулчлалын салбарт   Тайваньтай хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийг бүртгэнэ.

Товч хөтөлбөр:

  • 03 сарын 19   Улаанбаатар – Хонгконг - Тайпэй  нислэг
  • 03 сарын 20   Монгол Тайваний Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны бизнес форум-2024 , B2B уулзалт
  • 03 сарын 21   “Ухаалаг хот-2024” үзэсгэлэн
  • 03 сарын 22   Үйлдвэртэй танилцах аялал
  • 03 сарын 23   Тайпэй – Хонгконг - Улаанбаатар нислэг  

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2024 оны 1-р сарын 20 хүртэл

Зохион байгуулалтын зардал: 450$ /4 шөнө байрлах зочид буудлын үнэ, хот доторх унаа багтсан/

Хавсралт: Зардлын мэдээлэл, бүртгэлийн хуудас

Холбоо барих:
Утас: 77277070 (6),  88171901
Цахим шуудан: waijiao@mongolchamber.mn
Зохион байгуулагч: МҮХАҮТ, ГГХАГ