БНСУ-д зохион байгуулагдах 39 дахь удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” үзэх бизнес аялалын бүртгэл эхэллээ.
БНСУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн томоохон үзэсгэлэн болох 39 дахь удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” /KIMES/-д БНСУ-ын дотоодын болон гадаадын нийт 1200 гаруй үйлдвэрлэгч компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд оролцдог бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:
- Эм, бэлдмэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
- Мэс заслын холбогдох тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Арьс, гоо заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж
- Олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Оношилгооны тоног төхөөрөмж
- Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Нөхөн сэргээх/ физик эмчилгээний тоног төхөөрөмж
- Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Бусад олон төрлийн эмнэлгийн туслах хэрэгсэл, хэрэглээний материал
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,D танхим/
Зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 3 сарын 14-17-ны өдрүүдэд
Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт: https://kimes.kr/eng/
Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй эрүүл мэндийн болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.
Товч хөтөлбөр
- 3/13-ны өдөр Улаанбаатар-Сөүл нислэг
- 3/14-ний өдөр Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
- 3/15-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэртэй танилцах туршлага судлах аялал, далайн эрэг
- 3/16-ны өдөр Сөүл хотын чөлөөт аялал
- 3/17-ны өдөр Чөлөөт өдөр
- 3/18-ны өдөр Сөүл-Улаанбаатар нислэг
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2 сарын 1-ний өдрийг дуустал
БҮРТГЭЛ ХААГДСАН
Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэл
/Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.
Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./
Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.
Холбоо барих:
МҮХАҮ-ийн Танхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn