“Хятад- Монголын Цагаан сар-2024” үзэсгэлэнд урьж байна
Хаана: Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхим
Хэзээ: 2024 оны 1-р сарын 6-14-ний өдрүүдэд /9 хоног/
4 дэх удаагийн “Хятад-Монголын Цагаан сар-2024” үзэсгэлэнг МҮХАҮТ, Хятадын олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч “HIROMASA CONVENTION” компани хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 2024 оны 1 дүгээр сарын 6-14-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус үзэсгэлэнд Монголын ААН-үүдээс гадна Энэтхэг, Пакистан зэрэг орны ААН-үүд оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах юм.
Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдах уг үзэсгэлэнд бэлэг дурсгал, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүх төрлийн өргөн хэрэглээний бараагаар оролцох боломжтой.
Нийт 50 талбайд бүртгэл явагдах бөгөөд эхэнд төлбөрөө тушаасан нь талбайн байршлаа сонгох зарчмаар бүртгэл явагдана. /Талбайн зургыг хавсаргав/
Үзэсгэлэнд оролцох журам, зардлын мэдээлэлтэй сайтар танилцаж бүртгэлийн хуудсыг дэлгэрэнгүй тодорхой бөглөж exhibition@mongolchamber.mn рүү илгээнэ үү!
Хавсаргав: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл, Үзэсгэлэнд оролцох журам, Талбайн зураг
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 21-наас 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл
Холбоо барих:
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn