Бүгд Найрамдах Беларусь Улсын бизнес төлөөллийн ганцаарчилсан В2В уулзалт
Арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба Беларусын талаас сүү сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй тариалангийн тоног төхөөрөмж, МАЗ авто машин, тусгай зориулалттай гэрэлтүүлэг, хамгаалалтын зориулалтын оптик-электрон бүтээгдэхүүн болон хивс үйлдвэрлэл зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.
Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
Хавсралтаар Компаниудын танилцуулгыг хүргүүлж байна.
Зохион байгуулагч: МҮХАҮТ, Бүгд Найрамдах Беларусь Улсын ХАҮТ
Хаана: МҮХАҮТ-ын 503 уулзалтын заал
Хэзээ: 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт
Холбоо барих:
МҮХАҮТ-ын ГХХАГ
Утас: 77277070(6), 80768073,
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn