(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

SME 2023 Хаврын Олон Улсын Үзэсгэлэн, Яармаг

2023/06/14 --> 2023/06/17

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SME-2023” Хаврын Олон улсын үзэсгэлэн худалдааг 25 дахь жилдээ 2023 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Уг үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг хамтдаа даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хямд үнийн бодлогоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг холбож, дэмжихэд оршино.

Тус үзэсгэлэнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч байгууллагууд оролцох боломжтой юм.

“Үзэсгэлэнд оролцогч үндэсний аж ахуй нэгжүүд:

  • Үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган эвэнт зохион байгуулах
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдруулах
  • Дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа явуулах
  • Амталгаат худалдаа явуулах
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
  • Төрөл бүрийн шоу зохион байгуулах боломжтой

Дээрх хөтөлбөрүүдээс гадна өөр арга хэмжээ зохион байгуулж оролцох бол урьдчилан мэдээллээ ирүүлсэн байх шаардлагатай ба ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар нийтэд мэдээлэх, ном сурталчилгааг ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэн тараахад эрт бэлтгэн мэдээлэх шаардлагатай байна.

Үзэсгэлэнд оролцож буй ААН зохион байгуулах хороо дараах номинациар шалгаруулна.

Үзэсгэлэнгийн шагналын номинаци

  1. Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн
  2. Онцлох шинэ бүтээгдэхүүн
  3. Онцлох экспортын бүтээгдэхүүн
  4. Онцлох импортын бүтээгдэхүүн
  5. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн 
  6. Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч
  7. Үлгэр жишээ оролцогч
  8. Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн
  9. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн
  10. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн
  11. Гранд При

Үзэсгэлэнгийн Зохион байгуулах хороо

  1. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Жижиг дунд үйлдвэрийн газар
  2. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  3. Монгол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар
  4. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар
  5. Монголын Үндэснийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Үзэсгэлэнд зориулсан тусгай хүлээн авалттай.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 31 хүртэл

Хавсралт:

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Зохион байгуулагч: МҮХАҮТ, 310 тоот
Утас: 8881-7569
Харилцах Мэргэжилтэн:

  • Д.Булганчимэг - 90006950 
  • Г. Мөнхзул -99036193

 Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn