(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Farm Progress Show - 2023

2023/06/19 --> 2023/06/21

Ерөнхий  зохион байгуулагч: Regina Exhibition Association Limited (REAL), Viterra 
Үзэсгэлэнгийн хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 20-22 
Хаана: Канад Улсын Саскачеван мужийн нийслэл Режина 

Канад Улсын Режина хотын үзэсгэлэн яармагын холбооноос жил бүрийн 6 сард зохион байгуулдаг Хойд Америкийн хамгийн том олон улсын ХАА-н үзэсгэлэн болох “Farm Progress Show - 2023”-т МҮХАҮТ-аас сонирхсон ААН, байгууллагуудын оролцохыг урьж байна. 

Энэ удаагийн үзэсгэлэнд ХАА-н хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд 400,000 мкв үзэсгэлэнгийн танхимд толилуулагдана. 

2022 оны үзэсгэлэнд 50-иад улсын 500 гаруй оролцогчид оролцсон. “Farm Progress Show - 2023” нь ХАА-н салбарын инноваци, хамтын ажиллагаа, сургалт мэдээллийн хамгийн том үзэсгэлэн билээ.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 4-р сарын 24-нийг дуустал

Хүний тоо хязгаартай тул хугацаанаасаа өмнө бүртгэл хаагдах боломжтой. 

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн, яармагийн газар
Утас: 88817569, 77277070-4
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Канад Улсын виз бүрдүүлэх бичиг баримтууд

  • Одоогийн болоод хуучин гадаад пасспортууд (сүүлийн 10 жилд хэрэглэсэн)
  • Аялалын төлөвлөгөө (Танхимаас өгнө)
  • Нислэгийн тийз, зочид буудлын захиалгын хуудас, үзэсгэлэнгийн урилга
  • Сүүлийн 6 сарын банкны дансны хуулга 
  • Ажлын тодорхойлолт 
  • Овог нэр, төрсөн он, сар өдөр, ажилд орсон огноо, ажлын богино танилцуулга, цалин, тодорхойлолт бичсэн хүний холбогдох дугаар, мэйл хаяг, өөрийн утасны дугаар, мэйл хаяг, байгууллагын тодорхойлолт, компании нэр, хаяг гэх мэт мэдээллүүд багтсан тухайн компаний албан бланкан дээр бичигдсэн байх. 

Хавсралт: Урьдчилсан төсөв, Бүртгэлийн хуудас