(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Эм, эмийн бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн /CPHI Japan 2023/

2023/04/18 --> 2023/04/20

ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Үзэсгэлэнгийн нэр: CPHI Japan 2023
Хэзээ: 2023 оны 4 дүгээр сарын 19-21 (10:00-17:00)
Хаана: Япон улс, Токио хот (Big Sight үзэсгэлэнгийн танхим 5,6-р танхим)

20 дах удаагийн CPHI Japan эм, эмийн бүтээгдэхүүний үзэсгэлэн нь 4 жил завсардсаны дараа нээгдэж байгаа бөгөөд эмийн орц, найрлагууд, эм үйлдвэрлэгчидээс гадна эмийн үйлдвэртэй холбоо тогтоох, гэрээ хийх үйлчилгээ, эмийн технологи, сав баглаа боодол, машин тоног, төхөөрөмж хүртэл хамруулсан өргөн хүрээнд зохион байгуулагддаг Японы хамгийн сүүлийн үеийн эмийн шийдлүүдийг нэгтгэсэн нэг цэгийн үйлчилгээ юм.

Тус үзэсгэлэнгийн давуу талууд: 

  • 25 улсын төлөөлөл, 420 гаруй эмийн үйлдвэр, эмийн сан, эм ханган нийлүүлэгчид оролцоно
  • Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй хурал, семинар, зөвлөгөөн болно
  • Японы эм, эмийн бүтээгдэхүүний салбар нь Азидаа 2-рт, Дэлхийд БНХАУ, АНУ хоёр улсын дараа 3-рт ордог том зах зээл юм
  • Энэ үеэр 20,000 гаруй эм, эмийн бүтээгдэхүүний салбарын мэргэжилтэнүүд цугладаг

Үзэсгэлэнд доорхи салбарын бүтээгдэхүүнүүд оролцоно:

  • Түүхий эд (эмийн бодис, завсрын бүтээгдэхүүн, туслах бодис)
  • Outsourcing (судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл гэх мэт)
  • Машин, тоног төхөөрөмж (лаборатори болон үйлдвэрт зориулсан)
  • Био эм (тоног төхөөрөмж, гэрээт үйлдвэрлэл, биотехнологи гэх мэт)
  • DDS, сав баглаа боодол (DDS технологи, эмийн анхан шатны савлагааны материал, гэрээт үйлдвэрлэл гэх мэт) 

Эм, эмийн үйлдвэрлэл эрхлэгчид, эм ханган нийлүүлэгчид, эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг Та бүхэнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Хавсралт: Японы визанд бүрдүүлэх материалууд, Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл

Бүртгэлийн хугацаа: 4-р сарын 07-ыг дуустал

Холбоо барих:

Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn