(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Шидэт Цагаан сар" Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа

2023/02/07 --> 2023/02/11

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо 2023 оны 2-р сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Шидэт Цагаан сар" Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбогдуулан Монголын бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор МҮХҮАТанхим нь нэгдсэн зохион байгуулалттайгаар ААН, хувь хүмүүсийн оролцуулах тул 2023 оны 1-р сарын 24-ны дотор бүртгэлээ баталгаажуулна уу. 

Үзэсгэлэн худалдаанд оролцох ААН, хувь хүн багадаа 4м2 талбай түрээслэн дараах нэг төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт хийх хүсэлтийг үзэсгэлэн зохион байгуулагч талаас хүссэн. Үүнд:

  • Хүнс, ундаа (хориглосон бүтээгдэхүүн. мах, сүү, сүүн бүтээгдэхүүн)
  • Бэлэг дурсгал, гар урлал
  • Хувцас, сүлжмэл эдлэл 
  • Хөнжил, нөмрөг
  • Арьс ширэн бүтээгдэхүүн 
  • Гутал
  • Аялал жуулчлал, туроператор 
  • Тоглоом наадгай

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 (4), 8300-1109

Хавсралт: