(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

FoodEx Japan 2023

2023/03/07 --> 2023/03/10

FOODEX Japan 2023 48 дах удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн нь Японы Токио хотын Tokyo Big Sight үзэсгэлэнгийн төвд 3 дугаар сарын 7 ноос 10 ны хооронд зохион байгуулагдана.

2022 оны үзэсгэлэнд нийт 1485 олон улсын компани оролцож 33726 хүмүүс үзсэн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгээр хөлдөөсөн хүнс болоод хөлдөөх технологийг илүү сурталчлана.

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй хүнсний болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Үзэсгэлэнд:

  • Талх нарийн боов 
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 
  • Чихэр 
  • Сүүн бүтээгдэхүүн 
  • Өндөг болоод шувууны мах 
  • Хүнсний тос 
  • Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн 
  • Жимс жимсгэнэ 
  • Хүнсний ногоо 
  • Халуун ногоо болон амтлагчууд 
  • Мах, махан бүтээгдэхүүн 
  • Органик бүтээгдэхүүн 
  • Далайн хоол, далайн хоол амтлагчууд 
  • Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд 
  • Ундаа 
  • Шар айраг 
  • Виски 
  • Бренди 
  • Ликёр
  • Спирт 
  • Дарс 
  • Кофе, цай 
  • Жимсний шүүс 
  • Ус 
  • Тээврийн үйлчилгээ 
  • Ном, сэтгүүл, сонин 
  • Технологи, тоног төхөөрөмжүүд 
  • Байгальд ээлтэй сав баглаа боодол гэх мэт өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болно.

Үзэсгэлэнгийн давуу талууд:

  • Үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй худалдан авагчдын аль алинд нь бизнес уулзалт хийх боломжийг олгодог. 
  • Эрүүл, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг дэмжин ажилладаг
  • Хүн хүч хэмнэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг технологийн хөгжлийг сурталчилж дэмжин ажилладаг.
  • 44 улсын 1400 гаруй ААН-үүд оролцдог. 
  • 33000 мянга гаруй үзэгчид үздэг.

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн, яармагийн газар
Утас: 7727-7070/4/, 8881-7569
Цахим шуудан: Exhibition@mongolchamber.mn

Хавсралт: