(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНТУ-ын Анкара хотод зохион байгуулагдах Турк - Монголын бизнес форум 2022

2022/10/09 --> 2022/10/16

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2022 оны 10 сарын 13-аас 19-ний хооронд зохион байгуулагдах Монгол - Туркийн Бизнес Форум, аяллын бүртгэл эхэллээ. 

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Биржүүдийн Холбоо (TOBB)-той хамтран зохион байгуулж байгаа тус Бизнес Форумд Туркийн талаас тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилгын салбарын компаниуд оролцох бөгөөд Монголын дээрх чиглэлээр бизнес эрхлэгчид, ААН-үүдийг оролцохыг урьж байна. 

Нийт 6 шөнө 7 өдөр зохиогдох тус бизнес аяллын хөтөлбөрт: 

  • Монгол Туркийн бизнес Форум, бизнесүүдийг уулзуулах B2B арга хэмжээ
  • Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Биржүүдийн Холбооны үйл ажиллагаатай танилцах тур
  • “FOODTECH EURASIA” үзэсгэлэн 
  • Истанбул хотын аялал

Холбоо барих:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 99102962, 80114044
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn