(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Намрын ногоон өдрүүд-2022” B2B уулзалт

2022/09/17 --> 2022/09/24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг таниулах, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд-2022” арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт зохион байгуулна.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2022 оны 09 дүгээр сарын 24 өдрийн 12:00 - 14:00 цаг

В2В уулзалтад үр тариа, жимс ногоо тариалагч боловсруулагч, хүнс хөдөө аж ахуй тоног төхөөрөмж нийлүүлэгч, эрдэм шинжилгээ туршилт судалгааны байгууллага, зөгийн бал болон бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцоно. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

Ямар чиглэлийн компанитай уулзах хүсэлтэй байгаагаа энд дарж бөглөнө үү.