(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Япон бизнес форум - 2022

2022/08/18 --> 2022/08/18

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр "Монгол Япон Бизнес Форум" зохион байгуулагдна. 

Тухайн өдөр Монгол Улсын Засгийн Газар болон Япон Улсын Засгийн Газрын төлөөлөл мөн Монголд бизнес эрхэлдэг Японы том жижиг компаниуд оролцон, цаг уурын өөрчлөлт, ICT, дижитал технологи, санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын сэдвээр илтгэл тавих бөгөөд Монгол Япон 2 орны хоорондох бизнесийн боломжийн талаар ярилцан санал бодлоо солилцох юм. Иймд та бүхнийг тус форумд өргөнөөр оролцохыг урьж байна. 

Ерөнхий зохион байгуулагч: Монгол дахь Японы элчин сайдын яам болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн (Хүүхдийн парк)-д байрлах White Rock Center

Хэзээ: 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 10:00〜18:30-ийн хооронд бизнес форум (үнэ төлбөргүй), 19:00 цагаас хүлээн авалт (төлбөртэй 80,000 төг) зохион байгуулагдана. (Жич: цахимаар оролцох боломжтой)

Бүртгэл: Та доорх линкээр урьдчилан бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар 
Утас: 99102962, 80114044
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn