(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Японы бизнес уулзалт ба аялал

2022/08/20 --> 2022/08/24

МҮХАҮТ болон Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консулын газар, экспортын худалдааны төв хамтран зохион байгуулж буй МОНГОЛ - ЯПОНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ БА АЯЛАЛ-ыг 2022 оны 08 дугаар сарын 20-24-ний хооронд зохион байгуулах гэж байна. Уг аялал, уулзалтаар Японы Кагава мужийн удирдлагатай уулзах, хамтын ажиллагаа үүсгэх, Японы бизнес эрхлэгчидтэй уулзаж, компаниудаар зочлох гэх мэтчилэн олон сонирхолтой зүйлс та бүхнийг хүлээж байна. Та бүхэн аялалдаа амжиж бүртгүүлнэ үү.

Аялалын нийт зардал: 5,500,000 төгрөг /Зардалд очих, ирэх нислэгийн тийз, 4,5 одтой зочид буудал, хоол, орчуулагч, хот хоорондын жуулчны автобус, аялалын даатгал багтсан болно.

Аялалын зардалд ороогүй зүйлс: Визний төлбөр, PCR шинжилгээ
Бүртгэлийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 01-н хүртэлх

Холбоо барих:

Төсөл хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Б.Цолмон
Утас: 77277070 /36/, 99102263