(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНСУ-ын Гёнгсангбук-ду мужийн бизнесийн төлөөлөлтэй В2В уулзалт

2022/08/07 --> 2022/08/07

Зохион байгуулагч: МҮХАҮТ, “Сигма Монголиа” ХХК
Хэзээ: 2022 оны 8 сарын 8-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт
Хаана: Блю Скай зочид буудал, Даймонд танхим

Уулзалтаар БНСУ-ын Гёнгсангбук-ду мужийн хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хэрэглэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, будаг, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 аж ахуй нэгж оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ танилцуулах ба цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах чиглэлд нээлттэйгээр санал солилцох болно. 

Уулзалтад үйлдвэрлэгчид, импортлогчид болон мэргэжлийн холбоод, сонирхсон ААНБ-ын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд 2022 оны 7 сарын 29-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү. БНСУ-ын компаниудтай уулзалт хийх компаний тоо хязгаартай. 

Холбоо барих:
МҮХАҮТ-ын ГХХАГ 
Утас: 77277070 /6/, 99102962, 80114044 
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn