(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Сингапурын бизнес вебинар

2022/06/08 --> 2022/06/08

Зохион байгуулагч: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Сингапурын бизнесийн холбоо, Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам

Огноо: 2022 оны 6-р сарын 09-ний өдөр 15:00 - 16:30 цаг
Хаана: Цахимаар (Zoom)

Танилцуулга: Монгол, Сингапур хоёр улс цар тахлын дараа хилийн хоригоо бүрэн цуцалж, хоёр улсын хооронд олон улсын худалдаа, бизнесийн харилцааг сэргээх боломжийг бий болголоо. Ойрын хугацаанд хил дамнасан худалдаа, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх төлөвтэй, боломжоор дүүрэн харагдаж байна.

Дижиталчлал, ногоон шилжилт нь Монгол, Сингапурын бизнесийн салбарын хөгжлийг дараагийн түвшид гаргах чухал арга хэрэгсэл юм. Шинэлэг технологи нь бидний нийгэм, эдийн засагт ямагт томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Ирээдүй рүү чиглэсэн компаниуд технологийн иноваци, ногоон стратегийг ашиглан шинэ бүтээгдэхүүн бий болгож, шинэ зах зээл нээж, бизнесийн боломжоо нэмэгдүүлж, арвин их туршлага хуримтлуулсаар байна.  Энэхүү веб-семинарын илтгэгчдээс суралцаж, хоёр улсын зах зээлд боломжит түншлэлийг бүрэлдүүлж, бизнесийнхээ шинэ үнэт зүйлсийг хамтдаа бий болгох вебинарт оролцохыг урьж байна.  

Хэн оролцох вэ:

  • Монгол, Сингапурын бизнесийн боломжуудыг судалж буй компани ААН;
  • Худалдаа, аж үйлдвэрлэл, зочид буудал, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжүүлэгч, бусад;
  • дижитал гарааны компаниуд;
  • ногоон шийдэл санал болгогчид


Бүртгэлийг англи хэл дээр, энэ линкээр орж хийнэ. Тус арга хэмжээ нь англи хэл дээр явагдана.

Холбоо барих:

Утас: 77277070 /6/, 80768073