(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Брест -2022" Бүгд Найрамдах Беларусь улсын үзэсгэлэн, форумд урьж байна

2022/05/17 --> 2022/05/18


Бүгд Найрамдах Беларусь улсын Брест мужид 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд 5 дах удаагийн “Брест-2022” олон улсын үзэсгэлэн, бизнес форум зохион байгуулагдаж байгаа юм. 

2019 онд тус арга хэмжээнд 20 гаруй улсаас 250 гаруй бизнес эрхлэгчид, үзэсгэлэнд оролцогчид цугласан ба 22 хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан үр дүнтэй байна. 

Беларусь улсын Брест муж нь ХАА, Газар тариалан, Машин техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн томоохон төв бөгөөд газарзүйн байршилын хувьд Европийн холбооны улс орнуудтай хуурай замын боомтоор хиллэдэг тул төмөр замын болон авто замын транзит тээврийн зангилаа бүс нутаг юм.

Үзэсгэлэн, форумын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг: brest-forum.by веб сайт болон энд дарж үзэж танилцана уу.  

Та бүхэн үзэсгэлэн, форумд оролцох хүсэлтэй байгаа бол доорх хаягаар холбогдоно уу. 

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070-4
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn