(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Мах махан бүтээгдэхүүний технологийн IFFA-2022 Олон улсын үзэсгэлэн

2022/05/13 --> 2022/05/18

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод 2022.05.14 - 19 өдрүүдэд зохион байгуулагдах Мах махан бүтээгдэхүүний технологийн IFFA-2022 Олон улсын үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Олон улсын мах, махан бүтээгдэхүүний технологийн IFFA үзэсгэлэн нь мах, махан бүтээгдэхүүн, протейн орлуулах бүтээгдэхүүний боловсруулах, савлах, худалдаалах дэлхийн зах зээлийн хамгийн том үзэсгэлэн юм.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус үзэсгэлэнгээс салбарын инновац, шилдэг техник, технологи, сүүлийн үеийн трэнд хандлагын талаар өргөн хүрээний мэдээллийг нэг дороос авах, бизнесийн харилцаа холбоо тогтоох, газар дээр нь гэрээ, хэлэлцээр хийх боломжтой.

IFFA үзэсгэлэн 2022 онд үйлдвэрийн автоматчилалт, дижиталчлал, хүнсний аюулгүй байдал, тогтвортой байдал, хүнсний трэнд хандлага болон бусад олон сэдвүүдээр зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох боломжийг Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гишүүн байгууллагууд, хүнсний салбарын аж ахуйн нэгжүүдэд олгож байна.

Бизнес аяллын хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 14-өөс 21 өдөр 

Хураангуй хөтөлбөр: 

05.14. (Бямба) Улаанбаатар - Франкфурт шууд нислэг 
05.16. (Даваа) Олон улсын мах, махан бүтээгдэхүүний технологийн IFFA үзэсгэлэнд оролцох
05.17. (Мягмар) Олон улсын мах, махан бүтээгдэхүүний технологийн IFFA үзэсгэлэнд оролцох
05.18. (Лхагва) Германы мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, жорын технологийн үйлдвэр, ААН-ийн үйл ажиллагаатай танилцах 
05.19 (Пүрэв) Германы мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, жорын технологийн үйлдвэр, ААН-ийн үйл ажиллагаатай танилцах
05.21. (Бямба)  Франкфурт - Улаанбаатар шууд нислэг 

1 хүний аяллын үнэ: 6,998,000 төгрөг (МҮХАҮТ-ын гишүүн бус компани бол 7,160,500)*

(УБ-Франкфурт - УБ шууд нислэг, зочид буудал, үзэсгэлэнд орох такс, аяллын даатгал, визний хураамж, ПСР шинжилгээ, аялал зохион байгуулах зардал багтсан) 

/*Нислэгийн тийзний үнэ, валютын ханшаас шалтгаалж хэлбэлзэх магадлалтай/

Бүртгэл: 2022.03.24-нөөс 2022.04.11-ийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээлэл: МҮХАҮТ-ын 7727-7070 (дотуур холбоос 4, 6) 9991-5000, 9904-3129 дугаар утсаар холбогдоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Анхаарах:

  • Герман Улс нь Ковид-19 халдварт цар тахлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд гадаад улсаас зөвхөн Pfizer, AstraZeneca, Johnson үйлдвэрийн вакцины 2 тунтай, эсвэл сүүлийн 6 сард Ковид-19 тусаад бүрэн эдгэрсэн иргэдийг хүлээж авч байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг https://visa.vfsglobal.com/mng/mn/deu хуудаснаас харна уу.
  • МҮХАҮТ нь тус бизнес аяллын оролцогчид ХБНГУ-д нэвтрэх виз мэдүүлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Оролцогчид виз хүсэхэд шаардлагатай санхүүгийн баталгаа болон бусад баримт бичгээ өөрсдөө бүрдүүлж, хариуцна.