(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АНУ-ын Нью-Йорк хотноо ОУ-ын Франчайзын үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2022/06/01 --> 2022/06/03

Ерөнхий зохион байгуулагч: MFV Үзэсгэлэнгийн төв
Үзэсгэлэнгийн хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 2-4
Хаана: АНУ-ын Нью-Йорк хот

МҮХАҮТ-аас Дэлхийд тэргүүлэх 300 гаруй франчайзын брэндүүдийг нэгтгэсэн 30 дахь удаагийн Олон улсын франчайзын үзэсгэлэн (IFE)-нд сонирхсон ААН, байгууллагууд зохион байгуулалттайгаар оролцохоор төлөвлөж байна. 

Тус үзэсгэлэнгийн давуу талууд: 

  • Олон улсын болон АНУ-ын Франчайзингийн шилдэг брэндүүдтэй B2B уулзалт хийх боломж хамгийн өндөр
  • Одоо байгаа бизнестээ франчайз буюу франчайзын хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй компаниудад шаардлагатай сургалт, семинарууд ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагддаг 
  • Олон салбар, ур чадварын чиглэлээр амжилттай ажиллаж буй удирдлагуудаас ганцаарчилсан сургалт, бизнесийн зөвлөгөө, гарааны бизнестээ дэмжлэг авах  боломжтой
  • Туршлагатай экспертүүдийн удирдан явуулах франчайзын чиглэлийн ахисан шатны сэдэвчилсэн сургалт семинарт хөнгөлөлттэй оролцох боломжтой

Хавсралт: АНУ-ын визанд бүрдүүлэх материалууд, Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл

Бүртгэлийн хугацаа: 3 дугаар сарын 14-нийг дуустал
Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn