(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Холбооны эрхзүйн тухай хуулийн төсөлд компанийн засаглал, ёс зүйн стандартыг тусгах ажлын санал авах нээлттэй хэлэлцүүлэг

2022/01/27 --> 2022/01/27

Хэлэлцүүлгийн зорилго: Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Холбооны эрхзүйн тухай (ТББ болон Мэргэжлийн холбоод) хуулийн төслийн үндсэн зорилт, үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, ашгийн төлөө болон ашгийн бус үйл ажиллагааны зааг ялгаа, мэргэжлийн холбооны удирдлагад компанийн засаглал, ёс зүйн хэм хэмжээг нэвтрүүлэх асуудлаар хуулийн төсөлд  тусгах санал авах зорилготой.

Хэлэлцүүлэгт оролцогчид: Мэргэжлийн холбоодын төлөөлөл, Иргэнийн нийгмийн консерциум бүхий төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж, иргэд судлаачдын оролцуулахаар 

  • Мэргэжлийн холбоодын төлөөлөл
  • Иргэний Нийгмийн Консерциум, бусад ТББ, судлаачдын төлөөлөл

ХӨТӨЛБӨР

Зохион байгуулах хугацаа: 2022 оны 1 дүгээр сарын 28-нд
Зохион байгуулах газар: МҮХАҮТ-ын хурлын танхим /Танхим, цахим хосолсон хэлбэрээр/

10.30:11.00 - Бүртгэл
11.00:11.05 - Нээлт /МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан/
11.05:11.20 - Хуулийн төслийн танилцуулга /Транспэрэнси Интернешнл Монгол ТББ Л.Төр-Од/
11.20:12.20 - Асуулт хариулт, хэлэлцүүлэг
12.20:12.30 - Дүгнэлт, хаалт