(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхи бэхжүүлэх" сургалт

2022/01/19 --> 2022/01/19

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхи бэхжүүлэх” сургалтыг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00-17:30 цагт МҮХАҮТ-ын 503 тоот танхимд зохион байгуулагдах

Сургалтын зорилго: Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамддаг авлига, ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, тухайн нөхцөл үүсэх үед баримтлах бизнесийн ёс зүйн стандартыг хэвшүүлэхэд олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн, практикт суурилсан мэдлэг, чадвар олгоход чиглэгдэнэ.

Оролцогчид: Байгууллагын дунд шатны менежер, хүний нөөцийн менежер, ёс зүйн хорооны гишүүд.

Энэхүү сургалтын модулийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, Рио Тинто Монгол ХХК-ийн санаачилгаар хамтран хэрэгжүүлж байгаа "Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд боловсруулсан болно.

Ковидын нөхцөл байдалтай холбоотой оролцогчийн тоо хязгаартай тул бүртгэлийн дараалалаар төлбөр төлсөн эхний 15-20 оролцогчийг 1 сарын 18-ны өдрөөр хязгаарлах болно. Сургалтанд оролцох хүсэлтийг имэйл хаягт оролцогчийн мэдээлэл, төлбөрийн баримтын хуулбарыг хавсарган хүргүүлж баталгаажуулна уу.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёсзүйн төв

МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Утас: 99106084, 99051590
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв