(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"EXECUTIVE SUMMIT 2021" гүйцэтгэх дээд удирдлагуудын нэгдсэн уулзалт

2021/12/06 --> 2021/12/06

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх “ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СЭРГЭЛТИЙН САНААЧИЛГА”-ыг гарган танилцуулж, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг ТОП 10 аж ахуйн нэгжийн уулзалтыг “Эх орныхоо тусын тулд“ уриан дор зохион байгуулж, Монгол улсын эдийн засгийн их сэргэлтийн төлөөх Хамтарсан тунхаг бичиг гаргасан.

Эдийн засгийг богино хугацаанд сэргээж, шинэ хэвийн байдалд шилжихэд бизнесийн салбарын санаачилга, хурдтай шийдвэр, хамтын ажиллагаа нэн чухал энэ үед байгууллагын удирдлагуудын хувьд бизнес загвараа эргэн харах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, өөрчлөлтийг цоо шинээр бий болгох зорилгоор “EXECUTIVE SUMMIT 2021” Гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та Харвард Бизнес Сургууль, Нью-Йоркийн Их Сургуулийн профессоруудын өвөрмөц санаа шийдэл бүхий илтгэлүүд, МакКензи компаниас гаргасан гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулж, салбаруудын онцлох сэдвүүдээр уулзалт - хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн шилдэг санаа гаргах, бодит сайжруулалт хийх, оновчтой шийдвэр гаргах туршлага солилцох боломжийг олгоно.

ReThink, ReConnect, ReInvent уриан доор шинэ санаачилга, шинэ ойлголцол, шинэ хамтын ажиллагаанд нэгдэхийг УРЬЖ БАЙНА.

Хэзээ: 2021 оны 12-р сарын 07-нд
Хаана: Шангри-ла хотел
Хэн оролцох: +200 Байгууллагын Гүйцэтгэх захирал, Санхүүгийн захирал, Хүний нөөцийн захирал, Маркетингийн захирал, Технологи хариуцсан захирал
Бүртгэлийн хураамж: 100$

Холбоо барих:
Утас:
99001454, 99031573, 88052755