(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“КОМПЛАЕНС, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2021/11/22 --> 2021/11/29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөл болон Бизнесийн ёс зүйн төв хамтран “КОМПЛАЕНС, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгуулах гэж байна.

Авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж,   шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж  урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод байна.

Бизнес эрхлэгчид хууль стандартаа мөрдөж ажиллахад саад учруулж буй  хүчин зүйлийг тодорхойлж, сайн засаглал, бизнесийн ёс зүй,  комплаенсыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд  зайлшгүй шаардлагатай  арга хэмжээнүүдийн талаар тус чуулганаар хэлэлцэх юм.

Мөн чуулганыг угтан зарласан “БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ, АВЛИГААС АНГИД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМ” онол арга зүйн бага хурал, илтгэлийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.

Иймд Ёс зүйг эрхэмлэгч, Бизнес эрхлэгч Таныг тус чуулганд оролцохыг урьж байна.

Хэзээ: 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 9.00 - 13.30
Хаана: МҮХАҮТ-ын Grand hall & ZOOM meeting 

Танхимаар оролцогчдод тавигдах шаардлага: Бүрэн вакцинд хамрагдсан байх
Бүртгэлийн хугацаа: 2021 оны 11 сарын 29

ХӨТӨЛБӨР ҮЗЭХ

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99024934, 99164719, 99051590
Цахим шуудан: bicentermn@gmail.com