(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Украины цахим бизнес уулзалтад урьж байна

2021/10/18 --> 2021/10/18

МҮХАҮТ нь Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хоёр улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр 10 дугаар сарын 19-ний өдөр “Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдэвт Монгол-Украины цахим бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уг уулзалтад “Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломж, хэтийн төлөв” сэдвээр хэлэлцүүлэг явагдах бөгөөд Украины талаас хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, уул уурхайн салбарын компаниуд оролцоно.

Иймд тус уулзалтад аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулах огноо: 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14:00 цагт

Холбоо барих:

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070-6, 99148510
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn 

Жич: Арга хэмжээ орос хэл дээр явагдах бөгөөд уулзалтын хөтөлбөр болон цахим холбоос, нэвтрэх нэр, нууц үгийг  Таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээх болно.