(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол-ОХУ-ын Буриад улсын бизнес-форум"-д оролцохыг урьж байна

2021/10/20 --> 2021/10/20

ОХУ-ын Улаан-Үүд хот дахь Ерөнхий Консулын газар, ОХУ-ын Буриад Улсын ХАҮТанхим, “Мой бизнес” төвтэй хамтран "Монгол-ОХУ-ын Буриадын бизнес-форум"-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус бизнес-форумын хүрээнд Улаан-Үүд хотын зарим үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөллийг Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудтай холбох, компани тус бүрээр ганцаарчилсан B2B уулзалтууд болно.

B2B уулзалтууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-12:30 цагийн хооронд цахимаар (Zoom meetings) болно.

Хурлын холбоос: https://us02web.zoom.us/j/82912015637?pwd=VWU3a1NsQ1JYV0JMSkQ2cFR0RTNYdz09

Meeting ID: 829 1201 5637
Passcode: 20211021

ОХУ-ын Улаан-Үүд хотын талаас экспортод чиглэсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, барилгын компаниуд Монгол Улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр оролцоно.

Хавсралт: ОХУ-ын Буриад улсын ААН-үүдийн мэдээлэл

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар
Утас: 77277070 (2)
Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn