(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Их Хотын Хямдрал - 2021” зохион байгуулагдана

2021/10/06 --> 2021/10/19

“Монгол Улсад худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арга хэмжээг 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулагдана.

Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор, нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээгээр бэлэг барих, аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилахад энэхүү арга хэмжээний зорилго оршино.

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021”-д  доорх байдлаар оролцоно: 2021 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд  талбай дээрх асар майханд буй ААН-ийн бараа бүтээгдэхүүн хадгалах, хамгаалах талаар “Хамгаалалтын алба”-тай гэрээ байгуулна

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой:

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвент зохион байгуулах
  • Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах
  • Амталгаат худалдаа явуулах
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021”-д оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021 оны 10 дүгээр сарын 12-ийг дуустал

Холбоо барих:

Утас: 976-77277070/2/, 99017740, 99024934, 91919396
Цахим шуудан: membership@mongolchamber.mn