(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний үеэр зохион байгуулагдах B2B уулзалтад оролцохыг урьж байна

2021/09/20 --> 2021/09/20

ХХААХҮ-ийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах зорилготой “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгж оролцоно.

Уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт, хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга, сургалтууд 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн VIP танхимд зохион байгуулагдана.

Бизнес уулзалтын чиглэл:

  • Төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн

В2В уулзалт, арга хэмжээнд оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудыг урьж байна. 

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл

Холбоо барих: 

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар 
Утас: 77277070-2, 99017740, 99046587
Цахим шуудан: membership@mongolchamber.mn