(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хариуцлагатай бизнес, бизнесийн шударга байдлын аргачлал хэвшүүлэх сургалт

2021/09/09 --> 2021/09/15

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхи бэхжүүлэх зорилгоор “Хариуцлагатай бизнес, бизнесийн шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалтыг 9 сарын 15-ны өдөр зохион байгуулна.

Сургалтаар бизнесийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад дотоод хяналтыг хэрэгжүүлэх, байгууллага, удирдлага болон үйл ажиллагаа, нэр хүндийг энэ төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн бодит кейс дээр суурилсан үнэлгээний аргачлал, зааварчилгаа болон сэдвүүдийн хүрээнд системтэй мэдлэг олгоно.

Сургалт нь:

  • Олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн,
  • Практикт суурилсан,
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамддаг авлига, ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, тухайн нөхцөл үүсэх үед баримтлах бизнесийн ёс зүйн стандартыг хэвшүүлэхэд мэдлэг, чадвар олгоход чиглэгдэнэ

Энэхүү сургалтын модулийг МҮХАҮТ, Транспэрэнси интернэшнл, Рио Тинто Монгол ХХК-ийн санаачилгаар хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Транспарэнси интернэшнл олон улсын байгууллагын Уул уурхай - Тогтвортой хөгжил хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан аргачлалд суурилан болосвруулсан болно.

Сургалтын төлбөр: 1 хүний 60.000₮
Сургалтын үргэлжлэх хугацаа: 15.00-18.00
Бүртгэл: 9 сарын 14-ны өдрийн 14 цагт хаагдана.
Оролцогчид: Байгууллагын дунд шатны менежер

Оролцогчийн тоо хязгаартай, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зай барьж сууна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоо барих:

Утас: 99164719, 99051590
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв