(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Сингапурын цахим В2В арга хэмжээнд урьж байна

2021/06/15 --> 2021/06/15

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагаас Монгол- Сингапурын цахим бизнес уулзалт зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Уг арга хэмжээг Гадаад Харилцааны яам, Сингапур дахь Монголын Элчин Сайдын Яамын дэмжлэгтэйргээр МҮХАҮТанхим, Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулж байна.

Цахим худалдааны орчин сүүлийн 2 жилд хурдацтай хөгжиж байгаа тул хоёр улсын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийн боломжуудыг нээж, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Сингапураас бараа бүтээгдэхүүн импортлох, мөн тухайн улс руу цахим экспорт хийх хүсэлтэй, цахимаар худалдаа үйлчилгээ эрхлэдэг, эрхлэхийг хүсэж буй та бүхнийг оролцохыг урьж байна.

Мэдээлэл авах утас: 77277070-6, 94082390

Цахим шуудан хаяг: foreignrelations@mongolchamber.mn

Арга хэмжээнд бүртгүүлэх холбоос: http://qrco.de/MongoliaBusinessMatching

Бүртгэлтэй холбоотой анхаарах зүйлс:

  • Зөвхөн арга хэмжээнд оролцох цахим хаягаар бүртгүүлсэн байх (Сингапурын компаниудтай холбох B2B zoom room-ийг бүртгүүлсэн цахим хаягаар нээж өгөх бөгөөд давхар өөр хаягаас хандах боломжгүй);
  • Арга хэмжээ англи хэлнээ явагдах тул бүртгүүлсэн ААН-үүд гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн,орчуулагч гэх мэт бэлтгэл хангаж оролцох.
  • B2B zoom room-ийг Сингапурын Бизнесийн Холбооноос үүсгэж өгөх бөгөөд оролцогчдын нэвтрэх линкийг цахим шуудангаар илгээх болно. Мөн тухайн хоёр орны бизнес эрхлэгчдэд тусгайлан цаг гаргаж өрөөг нээх тул бүртгүүлсэн оролцогч та цагаа баримтлан zoom room-дээ нэвтрэнэ үү.