(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын цахим уулзалтанд урьж байна

2021/04/27 --> 2021/04/27

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ нь ОХУ-ын Соложи Эксперт групптэй хамтран Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын анхдугаар цахим уулзалтыг 4 сарын 28-нд 14 цагаас зохион байгуулах гэж байна.

Уг цахим уулзалтанд ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын ААН-үүд оролцох бөгөөд арга хэмжээний нээлтийн ажиллагааны дараа компаниуд хоорондоо ганцаарчилсан уулзалтууд хийх юм.

Иймд тус уулзалтанд оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож шинэ түнштэй болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулах огноо: 2021 оны 4 дүгээр сарын 28-ны 14.00 цагаас

Хавсралт: Оросын компаниудын жагсаалт

Холбоо барих:
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Холбоо утас: 77277070-6, 99148510
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn