(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Кубын эрүүл мэнд, биотехнологийн салбарын цахим уулзалтанд урьж байна

2021/04/14 --> 2021/04/14

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ Бүгд Найрамдах Куба улсын Худалдааны танхимтай хамтран, Куба улсад суугаа Монголын ЭСЯ, Куба Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол-Кубын Эрүүл мэнд, биотехнологийн салбарын цахим бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

Уг цахим уулзалтанд Кубын эруул мэнд, биотехнологийн салбарын томоохон төлөөллүүд болох Biocubafarma, Labiofam, CIGB, Cuban medical services зэрэг компаниуд оролцоно.

Иймд тус уулзалтанд оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож шинэ түнштэй болох, тус орны сайн туршлагын талаар санал солилцох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулах огноо: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20:30 /Монгол-Кубын хооронд цагийн зөрүү 13 цаг байдаг учир/

Хариуцах газар: Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Холбоо барих: 77277070-6, 99148510
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Жич: Арга хэмжээ англи хэл дээр явагдах бөгөөд уулзалтын хөтөлбөр болон цахим холбоос, нэвтрэх нэр, нууц үгийг  Таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээх болно.