(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын боломжууд” Монгол Туркийн цахим бизнес уулзалт

2021/03/01 --> 2021/03/01

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Турк улсын Гадаад Эдийн Засгийн Хамтын Харилцааны  Байгууллага /DEIK/-тэй хамтран Монгол улс дахь Туркийн Элчин Сайдын Яам, Анкара дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамын дэмжлэгтэйгээр 2021 оны 03 дүгаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас “Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр Монгол Туркийн цахим бизнес уулзалтыг зохион байгуулахаар болсныг мэдээлэлхэд таатай байна.

Уг уулзалтаар Туркийн бизнесийн төлөөлөгчид Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авч, барилга, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эмчилгээ оношилгооны аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох хүсэлтэй байгаа тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: https://zoom.us/webinar/register/WN_eDombbmNSImK9uYa8FkWzA

Цахим шуулан хаяг: foreignrealtions@mongolchamber.mn

Мэдээлэл авах утас: 976-94082390