(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” вебинарт оролцохыг урьж байна

2021/02/24 --> 2021/03/10

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Гадаад Харилцааны Яамтай хамтран уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах зорилгоор “Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” вебинарыг зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулах огноо: 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт
Зохион байгуулах газар: Цахимаар /Zoom/

Тус вебинарт Гадаад харилцааны яам, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, Монгол Улсын худалдааг дэмжих төсөл/TRAM/, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч, Экспорт ОУХТ зэрэг байгууллагууд оролцож дараах мэдээллийг хийх болно. Үүнд:

  • Монгол Улсын экспортын бодлого, цаашдын зорилт
  • Мэдээллийн технологийн экспортыг дэмжих Засгийн газрын бодлого
  • Европын холбооны Бүртгэгдсэн экспортлогчийн систем (REX)-ийн танилцуулга
  • Герман улсад байгуулсан “Берлин дэх Монголын Мэдээлэл Худалдааг дэмжих төв”-ийн дэргэдэх "Mongolian Green Labels" дэлгүүр (Showroom)-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдаалах боломж, https://www.mongolian-green-labels.eu/ веб сайтын танилцуулга
  • Гадаад худалдааны санхүүжилт  /Гадаад худалдааны төлбөр тооцоо/
  • Экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн дэмжлэг /Санхүүгийн түншлэлийн хөтөлбөр /
  • БНХАУ-ын зах зээлд онлайн дэлгүүр нээх арга зам ба хэрхэн маркетинг хийх тухай
  • Цахим экспортын боломжууд   
  • www.trademongolia.mn веб сайтын товч танилцуулга  

Хавсралт: Хөтөлбөр

Жич: Вебинарын хөтөлбөр болон нэвтрэх линкийг Таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээх болно.

Вебинарт экспортлогчид болон экспорт хийхээр бэлдэж буй компаниуд, үйлдвэрлэгчид мөн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд 2021 оны 3 сарын 10-ны өдрийн дотор дараах хаягаар бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх хаяг:

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар
Утас: 77277070/2/, 99104825
Цахим хаяг: membership@mongolchamber.mn