(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“BUSINESS LEAGUE - 2020” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн

2020/10/18 --> 2020/10/28

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд Бизнес эрхлэгч, гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд Сагсан бөмбөгийн “BUSINESS LEAGUE - 2020” шилжин явах цомын төлөөх бооцоот тэмцээнийг 6 дахь жилдээ санаачлан 2020 оны 11 дүгээр сарын 07 - 12 сарын 06-ний бямба, ням гарагуудад зохион байгуулах гэж байна.

Бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус тэмцээний зорилго оршино.

Энэ жил анх удаа эмэгтэй багуудын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Иймд танай байгууллага бидний санаачлагыг дэмжин уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа идэвхитэй оролцуулахыг уриалж байна.

Зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хамтран зохион байгуулагч: Монголын Сагсан Бөмбөгийн Мэргэжлийн Шүүгчдийн Холбоо
Ивээн тэтгэгч: Макс Групп, Сүү ХК

Оролцооны хураамж эрэгтэй эмэгтэй тус бүр: 800.000₮
Бүртгэл авч дуусах хугацаа: 2020 оны 10 сарын 29 өдөр

Жич: Тэмцээний удирдамж, мэдүүлгийн загварыг хавсаргав.

Холбоо барих:
МҮХАҮТ, Гишүүнчлэлийн Газар
мэргэжилтэн Б.Түвшинтөр
Утас: 77277070-2, 99078303
Цахим шуудан: info@mongolchamber.mn