(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монгол - Францын цахим бизнес уулзалт”-нд оролцохыг урьж байна

2020/11/04 --> 2020/11/04

Уулзалтын сэдэв: Монгол Улсын эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин болон хөдөө аж ахуйн салбар
Хэзээ: 2020 оны 11-р сарын 5-ны өдрийн 16:00-18:00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын 503 Хурлын танхим

Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Францын Ажил Олгогч Эздийн нэгдсэн Холбооны /MEDEF/ дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөл хамтран 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 16:00 цагт “Монгол Францын цахим бизнес уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. 

Уг уулзалтаар Францын бизнесийн төлөөлөгчид Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон ХАА чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авч, ХАА чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох, санал солилцох хүсэлтэй байна.  Уг уулзалтад Францын талаас АДЕПТА /Аdepta/ АКСЕМА /Axema/ холбооны газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  гишүүн компаниуд оролцоно.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бизнес эрхлэгчдийг уг уулзалтад оролцохыг урьж байна. Оролцогчдын тоо хязгаартай.

Уулзалтын хөтөлбөр, Францын АДЕПТА /Аdepta/ АКСЕМА /Axema/ холбооны танилцуулгыг хавсаргав.

Танилцуулга
Хөтөлбөр

/Жич: Арга хэмжээ англи хэл дээр явагдах болохыг анхаарна уу/

Бүртгэл: 2020 оны 11 дугаар сарын 3-ны дотор бүртгүүлнэ үү.

Хариуцах газар: Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070-6, 99182736
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn