(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хятад-Зүүн хойд Азийн орнуудын олон улсын худалдааны дижитал экспо-д оролцохыг урьж байна

2020/11/08 --> 2020/11/17

Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, худалдааны эргэлтийг хурдасгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ удаагийн ДИЖИТАЛ ЭКСПО-г зохион байгуулах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо
Гүйцэтгэн зохион байгуулагч: “БНХАУ-ын Олон улсын үзэсгэлэнгийн төв” групп
Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2020 оны 11 сарын 9-18-ны өдрүүдэд

Үзэсгэлэнд оролцогчдын төрөл:

  1. Хөдөө аж ахуй: хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулах шинэ технологи, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, органик хүнс
  2. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
  3. Загвар & гоо сайхан: оёмол, сүлжмэл бэлэн хувцас, арьсан эдлэл, нэхмэлийн машин, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн
  4. Архетиктур & барилгын материал: барилгын засал чимэглэл, барилгын материал, жижиг машин
  5. Ухаалаг технологи: ухаалаг электрон бараа, робот
  6. Тээвэр & логистик: төмөр замын тээвэр, агаарын тээвэр, газрын тээвэр, усан тээвэр
  7. Мэдээлэл & харилцаа холбоо: мэдээлэл дамжуулах технологи, хэрэгсэл 
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал: хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл, мониторинг систем
  9. Механик тоног төхөөрөмж: хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, байгаль орчин хамгааллын тоног төхөөрөмжүүд
  10. Бизнесийн үйлчилгээ: даатгалын үйлчилгээ, хамгаалалтын үйлчилгээ, хуулийн үйлчилгээ, аялал жуулчлал, орчуулгын үйлчилгээ г.м.

Тус дижитал үзэсгэлэн нь БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны албан ёсны нэгдсэн дижитал үзэсгэлэнгийн платформ-оор дамжуулан онлайнаар зохион байгуулагдах бөгөөд Хятад-Зүүн хойд Азийн орнуудын 1000 гаруй ААН-үүд оролцох юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр та онлайн форум, чуулганд оролцох, онлайн B2B уулзалт хийх бүрэн боломжтой. Тус үзэсгэлэнд та Үзэсгэлэнд Оролцогч /exhibitor/ болон Худалдан авагч /buyer/ гэсэн 2 төрлөөр бүртгүүлэн оролцох боломжтой. Үзэсгэлэнд оролцоход бүртгэлийн хураамж төлөхгүй.

Бүртгэлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

Танхимын гишүүн байгууллагуудыг нэн түрүүнд бүртгэнэ.

Хариуцах ажилтан:
Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Д.Булганчимэг
Утас: +976-77277070-4, 94147978
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn