(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Улаанбаатар Түншлэл - 2020" Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны бүртгэл эхэллээ

2020/09/23 --> 2020/09/26

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэнг 45 дахь жилдээ 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын түүхэн 60 жилийн ойн арга хэмжээн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болно.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт 
  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулах 
  • Хямдралтай, сугалаатай,  бэлэгтэй худалдаа зохион байгуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах 

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

БҮРТГЭЛ ДУУССАН

Холбогдох хаяг:

МҮХАҮТ, 310 тоот
Утас: 976-77277070 /4/
Факс: 976-11-324620
Мэргэжилтэн: Д.Ууганбаатар - 99915000, Р.Дондогдулам - 94082390 
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn